2018-2019 оны хичээлийн жилээс эхлээд ЕБС-д эрүүл мэндийн хичээл заавал судлах хичээлээр ордог болсон. Тус хичээлээр эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөний талаар мэдлэг олгодог болжээ. Гэхдээ энэ чиглэлд эцэг, эхчүүд ч анхаарах хэрэгтэй юм байна. Сургалтын агуулгыг дэмжих нөлөөллийн ажлын хүрээнд бага ангийнхны дунд өглөөний цайны ач тус аяныг зохион байгуулжээ. Уг аянд өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй мянган хүүхдэд эл нөлөөлийн аян хүрсэн. Харин ЕБС-ийн дунд ангийн хүүхдүүдэд эрүүл хоололт, идэвхтэй хөдөлгөөн гэх аян зохион байгуулсан бол оюутнуудын хувьд эрүүл хандлага, эрүүл оюутан гэх нөлөөллийг аяныг зохион байгуулж байгаа аж.