Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДОХ-ын халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгджээ

Огноо
Унших
2 минут 3 секунд

Өнөөдөр дэлхий дахинд ДОХ буюу ХДХВ-тэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. 2022 оны эхний эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 8875 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 2.9 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1433 тохиолдлоор өсжээ.

БЗДХ өвчний тохиолдол:

  • Тэмбүү- 36.5 хувийг
  • Заг хүйтэн- 37.0 хувийг
  • Трихомониаз- 26.3 хувийг
  • ХДХВ/ДОХ- 0.2 хувийг тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 283 тохиолдлоор өссөн бөгөөд 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Архангай аймагт 21.2 хувь, Баянхонгор аймагт 17.1хувь, Хөвсгөл аймагт 10.0 хувьтай байна. Харин Улаанбаатар хотод 12.2 хувь буюу улсын дундаж үзүүлэлтээс 0.1-11.7 хувиар өндөр үзүүлэлттэй байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байна.

Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ДОХ-ын нийт 344 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 286 иргэн идэвхтэй эрүүл мэндийн хяналтад байгаа бол 58 хүн нас бараад байна. Энэ жилийн хувьд одоогоор 17 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. ДОХ-ын халдвар тээгчдийг насны бүлгээр авч үзвэл 25-34 насны залуучууд дийлэнх хувийг эзэлж буй. Түүнчлэн ХДХВ-ийн тархалт нь нийт хүн амын дунд бага байгаа хэдий ч эрсдэлт бүлэгт өндөр хэвээр байгаа юм. Түүнчлэн ОХУ-аас манай улсад ирж байгаа гадаад иргэдийг БЗХӨ-ний шинжилгээ, үзлэгт хамруулах нөхцөл бүрдээгүйгээс үүдэн халдвар нэмэгдэх эрсдэл үүсээд байна.

Хүйтний эрч суларна
Хүйтний эрч суларна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.