Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаа нар нэгдүгээр эгнээг чөлөөлж байна

Огноо
Унших
1 минут 46 секунд

Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси, хүүхдийн автобус, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний таних тэмдэг бүхий автомашинаас бусад тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй. Ингэхдээ ачаалал ихтэй оргил цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа цагдаагийн 100 гаруй алба хаагч дээр нэмэлтээр 400 гаруй алба хаагчийг 2 ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулахаар болжээ.

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл, нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд явах юм. Ингээд нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

Улаанбаатарт хүйтний эрч бага зэрэг суларна
Улаанбаатарт хүйтний эрч бага зэрэг суларна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.