Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг ногоон болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Дэлхийн томоохон хотуудад ногоон байгууламжийн эзлэх хувь өндөр байдаг. 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгодог стандартыг тэд мөрддөг. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Тэгэхээр бид хуулийн зохицуулалтаа бий болгох хэрэгтэй байна. Хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар хуульчилж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн тохижуулж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу уулын энгэрт барьж буй цэцэрлэгт хүрээлэнг ногоон байгууламжийн талбай томтой болгож тохижуулахаар ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ жил 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил эрчимтэй өрнөж байна. Байгалийн зүлэг нэлээд сийрэг, амархан халцарч мууддаг бол Швед үрээр тарьж буй зүлэг натурал бөгөөд хүний хөлд амархан талхлагддаггүй онцлогтой юм байна.

Хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.