Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ард түмний түр хороо байгуулж тэмцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Төв талбайд 16 дахь өдрөө жагсч буй иргэдийн шаардлагын эхний хариуг Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар өнгөрсөн Баасан гаригт /2022.12.16/ өгсөн. Гэвч иргэдийн төлөөлөл тус хариунаас гадна хулгайчдад бодит хариуцлага тооцох хүртэл тайван замаар эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Тиймдээ ч ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ эрдэмтэн докторуудыг нэгтгэж, тэдний санал шүүмжийг хүлээж авч ажиллана гэдгээ мөн онцлов.

Иргэд өдрийн цагаар төв талбайг зорьж ирэх нь их байгаа ч ихэвчлэн залуу үеийн төлөөлөл байгааг жагсагчид хэлж байна. Тиймээс эмч, багш, сэхээтнүүдийг энэ жагсаалд идэвхтэй оролцож, оюутан, залуусыг ч мөн дэмжихийг жагсагчдын төлөөлөл уриалав. Эдийн засагчид, сэхээтнүүд оролцсоноор ард түмний түр хороог байгуулж нэгдсэн зохион байгуулалттай үзэл бодлоо илэрхийлэх боломж бүрдэнэ гэдгийг мөн жагсагчид хэлсэн юм.

Иргэд "Гараад ир", “Нүүрсний хулгайчдыг ил болго”, “УИХ тар”, “Засгийн газар огцор”, “Ажлаа хий”, "Мөнгөө авъя" гэх зэрэг уриа, лоозонтой жагсаалаа үргэлжлүүлсэн хэвээр байна.

Жагсаал энэ долоо хоногт ч үргэлжлэх бөгөөд бага насны хүүхдүүдээс илүү эцэг эхчүүд, багш нар ирэх нь зүйтэй гэдгийг ч жагсагчид хэллээ.

Хүүхдийнхээ  өвлийн амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх аргууд
Хүүхдийнхээ өвлийн амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх аргууд
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.