П.Орхон их спортдоо эргэн ирлээ. Тэрбээр "Дэлхийн аварга, Азийн аваргын мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит алтан гранпригийн гурван удаагийн хошой аварга, Бакугийн алтангранпригийн мөнгө, Парисийн алтан гранпригийн хүрэл, Испанийн гранпригийн аварга, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга" билээ.
Энэ онд Спортын арбитрын шүүх Дэлхийн аварга П.Орхоны давж заалдах гомдлыг хэлэлцэж, түүний барилдах эрхийг есдүгээр сарын 16-нд сэргээснээр тэр их спортдоо эргэн ирлээ.
Тэр одоогоор дотоодын нэг, олон улсын хоёр тэмцээнд оролцож, нэг хүрэл, хоёр алтан медаль хүртээд байна. Эхнийх 2022 оны арваннэгдүгээр сарын 12, 13-нд болсон гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын нэрэмжит тэмцээн бөгөөд тэрээр алтан медаль хүртсэн.
Дараагийнх нь АНУ-ын Нью-Йорк хотноо болсон арваннэгдүгээр сарын 18-19-нд болсон “Bill farrel”-ийн нэрэмжит олон улсын тэмцээн бөгөөд мөн л алтан медаль хүртсэн.
Гурав дахь нь АНУ-д арванхоёрдугаар сарын 10-11-ны хооронд болсон Дэлхийн цомын тэмцээнээс багаараа хүртсэн хүрэл медаль байлаа.