УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Батлагдсан тохиолдолд Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжих эрх зүйн зохицуулалттай болно.
Хэдий тийм боловч хуулийн хэрэгжилтийн бэлтгэл байдлыг хангаж, эхний ээлжид зөвхөн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр арилжихаар болсон юм. Ирэх оны хоёрдугаар сараас цахим арилжааг эхлүүлэхээр тооцоолсон байна. Харин долоодугаар сарын нэгнээс зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг бусад түүхий эдийг арилжихаар төлөвлөжээ.
Нүүрсийг цахимаар арилжихдаа тээврийн дэд бүтэцтэй холбоотойгоор экспортын 30 орчим хувийг хамруулахаар болсон юм. Цаашид 100 хувь хүргэнэ гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд мэдээллээ.
Нүүрсний цахим арилжаа эхлэхэд “Эрдэнэс Тавантолгой” болон “Тавантолгой” ХК мөн “Энержи Ресурс” компани сайн дураар оролцохоор болоод байна.