Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөрчил гаргасан зарим ломбардад мөнгөн торгууль оногдуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Албан шаардлага биелүүлээгүй зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчдэд мөнгөн торгууль оногдуулсан талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас мэдээлэв.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд өмнө нь хяналт, шалгалт явуулахад зээлийн хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэн тооцсон зөрчил илэрчээ. Зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчид хуулийн хэрэгжилт хангаагүйгээс гадна стандартын шаардлага хангахгүй байх зөрчил нийтлэг гарсан тул зөрчлийг арилгуулахаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн аж.

Энэхүү албан шаардлагын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу уг албан шаардлагыг биелүүлээгүй зарим аж ахуй эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авсан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй “О ....” ХХК, “Тан....” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж, хариуцлага тооцжээ.

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “... хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Э.Амартүвшин шилдэг 11 дуучны нэгдүгээрт эрэмбэлэгджээ
Э.Амартүвшин шилдэг 11 дуучны нэгдүгээрт эрэмбэлэгджээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.