Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа орон нутаг, хамт олноо манлайлсан тэргүүний байгууллага, хамт олон, албан хаагчдыг жил бүр тодруулдаг билээ. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн шилдэг хамт олон байгууллагаар дараах байгууллагууд тодорч шагналаа гардлаа.
Дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж, тодорхой амжилт гаргасан Тэргүүний байгууллага, хамт олон албан хаагчаар шалгарсан Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага, хороод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.
1. Засаг даргын дэргэдэх тэргүүний хэлтсээр Б.Батцагаан даргатай Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба
2. Д.Алтанхуяг даргатай Захиалагчийн алба ОНӨААТҮГ
3. Ч.Өнөрсайхан даргатай Эрүүл мэндийн төв
4. Тэргүүний хороогоор 42 дугаар хороо
5. Тэргүүний сургуулиар Д.Бат-Отгон захиралтай Ерөнхий боловсролын 129 дүгээр сургууль
6. Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226 дугаар цэцэрлэг тэргүүний цэцэрлэгээр шалгарлаа.
Мөн “Нарны хүүхдүүд” цэцэрлэг, долдугаар хорооны “Энхийн өргөө” Өрхийн эрүүл мэндийн төв шилдэг байгууллага болов.
Тэргүүний худалдаа үйлдвэрлэгч компаниар 24 дүгээр хорооны “Шармал зоос” ХХК шалгарсан бол тэргүүний төрийн бус байгууллагаар “Монгол угалз” Урлаачдын холбоо нэрлэгдлээ.
Түүнчлэн тавдугаар хорооны зохион байгуулагч Ө.Чамин-Эрдэнэ, Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч Ц.Өсөхнэмэх, 124 дүгээр сургуулийн багш Б.Дэлгэрмаа, Нэгдсэн эмнэлгийн Өдрийн эмчилгээний тасгийн эрхлэгч н.Цэцэгдаваа, "ТЦҮ” ОНӨААТҮГ-ын Хог тээврийн жолооч М.Батзаяа нар дүүргийн тэргүүний албан хаагч боллоо.
Шилдэг тамирчнаар 62 дугаар сургуулийн 8Ж ангийн сурагч Б.Жаргалмаа тодорсон бол 42 дугаар сургуулийн 8А ангийн сурагч Б.Баасанбар шилдэг сурагч болов. Оны шилдэг хэсгийн наймдугаар хорооны тавдугаар хэсгийн ахлагч Л.Жаргал шалгарсан байна.