Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Агаар бохирдуулагч эхний эх үүсвэр нь 198 мянган айл өрхийн хэрэглэж буй шахмал түлш юм. Түлшний эх үүсвэр нь мидлинг нь угаасан боловч хүхрийн хэмжээ нь буураагүй. Хүхэрлэг хийг бууруулахын тулд ямар алхам хийсэн бэ гэхээр шохойн чулуу холихыг зөвлөсөн. Өнгөрсөн жил чийглэгийн түвшин өндөр байсан учир маш их бохирдол үүсгэж байсан. Одоогоор чийглэгийн түвшин тодорхой хэмжээнд буурсан. "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэсэн түлш 25-30 орчим минут уугиж байна. Бид Экологийн цагдаагийн алба болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран судалгаа шинжилгээ хийж байна. Ингээд үзэхээр зуух нь бүрэн шатаахгүй байгаа юм. Энэ нь зуухаа солих зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. “Тавантолгой түлш” ХХК ядаж түлшний уугилтыг 5 минут байлгахыг зорих хэрэгтэй. “Таван толгой түлш” ХХК, эрдэмтдийн зөвлөл цаашдаа хамтраад ажиллана. ХБНГУ-ын их сургууль руу уугилт байхгүй, хурдан шатдаг технологийг гаргаж авахаар дээжийг хүргүүлсэн. Энэ ажил тун удахгүй дуусаж байна. Энэхүү технологийн дагуу гаргаж авсан түлш нь тортоггүй, бат бөх чанартай, ялгарах ямар нэгэн бохирдол байхгүй, шүдэнз зураад шууд асах технологийг Монгол Улсдаа тун удахгүй нэвтрүүлнэ” хэмээлээ.
Шахмал түлшний шинэ технологи нэвтрүүлэхээр бэлтгэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.