Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн боллоо. Тус цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны жилийн эцэст байгуулжээ. Уг цэцэрлэгт сурах хамран сурах тойргийн хүүхдүүдийг удахгүй бүртгэж эхлэх юм байна. Цэцэрлэгийн орчинг олон улсын стандартад нийцсэн тоглоомын талбай, тоног төхөөрөмжөөр тохижуулж байгаа аж. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор тус хорооны цэцэрлэгийн насны багачууд өөрийн гэртээ ойр, тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдлээ.
28 дугаар хороо 150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгтэй боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.