Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 65090 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 6076 (8.5 хувь)-аар, төрсөн хүүхэд 5992 (8.1 хувь)-оор тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Орхон, Говьсүмбэр аймгуудад улсын дунджаас 0.1-4.5 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-11.1 нэгж хувиар доогуур байна.
2022 оны жилийн эцсийн байдлаар нас баралт 18095 болж, өмнөх оноос 1932 (9.6 хувь)-оор бууржээ. 1000 хүнд ногдох төрөлт 19.6, нас баралт 5.2, ердийн цэвэр өсөлт 14.4 байна.
1000 хүнд ногдох нас баралт өмнөх оноос 0.7 нэгж хувиар буурсан. 1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Булган, Хөвсгөл, Дорноговь, Төв аймгуудад улсын дунджаас 0.2-0.3 нэгж хувиар дээгүүр бусад аймагт 0.1-0.9 нэгжээр доогуур байна. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Ховд, Орхон, Говьсүмбэр аймгуудад улсын дунджаас 0.6-5.3 нэгж хувиар дээгүүр, харин бусад аймагт 0.4- 11.4 нэгжээр доогуур байна.