НӨАТ-ын сугалааны тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна гэдгийг татварын байгууллагаас мэдээллээ. Энэ удаагийн тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамаарна.
Сугалаагаар
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
- 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожно.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тохиролд системд бүртгэгдсэн 36,662,995 баримтаас 37,203 азтан тодорсон билээ.