Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ хос замаараа туршилтын галт тэрэг аялууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнгөрсөн онд УБТЗ гол замынхаа урд хэсэглэлийн эхний өртөө болох Замын-Үүд-2 өртөөнөөс Шаргын овоо зөрлөг хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг хийсэн. Энэхүү ажил нь тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа Замын-Үүд–Сайншанд хоорондын замыг хос болгох ажлын эхлэл юм.

Замын-Үүд- Сайншанд хоорондын замыг хос болгосноор тус хэсгийн нэвтрүүлэх чадвар хоногт 25 хос галт тэрэгнээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэнэ гэж тооцож байна.

Замын-Үүд-2-Шаргын овоо хооронд шинээр барьсан хос замаар анхны ачааны туршилтын галт тэргийг өчигдөр амжилттай аялуулжээ. Ачааны галт тэрэг нь ихэвчлэн 3500-4000 тонн жинтэй байдаг бол энэхүү туршилтын галт тэрэг 5000 тонн жинтэй байна. Уг туршилтын галт тэргийг аялж байхтай зэрэгцэн хажуугийн 2 дахь замаар галт тэрэг зөрүүлэн аялуулсан нь тухайн хэсгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал өсөж байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.

Ачааны машины замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг цахимаар авна
Ачааны машины замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг цахимаар авна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.