Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцоно.
Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Үүнд
“хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан
- Лхагвасүрэнгийн Аззаяа
- Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ
- Базархүүгийн Даажамба
- Жамцын Ганхуяг
- Норслойн Сүхболд
- Цэндийн Баярсайхан
“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан
- Цэвээндээгийн Билгүүн
- Дашжамцын Уянга
- Түмэн-Өлзийн Оюунчимэг
- Баасанхөхийн Чинзориг
- Тэлэнгэдийн Мөнхтулга
- Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн
- Чимэдцэрэнгийн Цоожсүрэн
- Сайнбаярын Батзориг
- Авирмэдийн Хүчитбаатар
- Ганбаатарын Гантогтох
- Балганы Батбаяр
- Чулуунбатын Энхбат
- Чогсомын Мөнхбаяр
- Даваагийн Цогтбаатар
- Батлутын Будхүү
- Лхачины Мягмаржав
- Дашзэвгийн Дэлгэрсайхан
- Дүгэрсүрэнгийн Бат-Очир
- Жамсрангийн Үхэртар
- Бадамын Махбал
- Жигжидийн Оюунчимэг
- Сандагийн Магнайсүрэн
- Мягмарсүрэнгийн Баярмагнай
- Бэгзсүрэнгийн Шинэбаатар
- Баттулгын Амгалан
- Отгонбатын Батбаатар
- Чулуунцэрэнгийн Отгочулуу
- Чулуунбатын Нэргүй
- Мягмарсүрэнгийн Баянмөнх
- Бадрахын Найдалаа
- Бядраны Лхагвасүрэн
- Рагчаагийн Батбаяр
- Магсарын Золжаргал
- Гантөмөрийн Дашзэвгэ
- Ганбатын Одонтуул
- Баасандоржийн Батзаяа
- Нанзадын Баярчимэг
- Хассуурийн Ганхуяг
- Огнонгийн Хуягцогт
- Батхуягийн Цолмон
- Далрайн Даваасамбуу
- Ганибалын Амартүвшин
- Нанжидын Мөнхбат
- Норовын Алтанхуяг
- Нямжавын Батбаяр
- “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан
- Баяраагийн Чойжилжалбуу
- Энхнасангийн Эрдэнэ
- Хүрэлсайханы Баттулга
- “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан
- Должидын Батбаяр
- Гомбын Цолмон
“гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан
- Ёндонпэрэнлэйн Доржсумъяа
- Бэгзжавын Цэрэндаваа
- Цэрэндоржийн Цэвэгмэд
- Мөнхтөрийн Цэлмэг
- Баярын Баттөр
“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
- Цэрэндаваагийн Баатарбилэг
- Бат-Очирын Батбаатар
- Чулуундоржийн Өлзий
- Лацайн Ням-Очир
“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
- Шүхэртийн Бүтэд
- Гочоосүрэнгийн Санжмятав
- Гэндэнпилийн Батдорж
- Гонгорын Галсанням
- Пүрэвийн Мягмардорж
- Цогтжаргалын Ууганбаяр
- Энхболдын Эрдэнэбилэг
- Хадбаасангийн Бат-Эрдэнэ
- “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан
- Төмөрбаатарын Болдмаа
“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
- Бэрэнбаралын Мөнхтөр
“хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
- Гочоосүрэнгийн Байгалмаа
“санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан
- Цогбаатарын Содхүү
- Ядмаагийн Батцэцэг
“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
- Оргойн Баяр
“улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан
- Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
- /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК
- “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан
- /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК,
- /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;
- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
- /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК зэрэг байна.
Хөгжлийн Банк зээлийн мэдээллийг ил тод зарласан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байснаас 55.3 хувь нь чанаргүй ангилалд байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг их наяд 98.5 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлснээр 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн үлдэгдэлтэй болсныг тус банкнаас мэдээлжээ.