Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “ 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор заасан “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан хоёр удаа олгохоор хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс /2023.02.14/ Улсын хэмжээнд 65-69 насны 69,406 ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 насны 64,912 ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 насны 24,010 ахмад настанд 150 мянга төгрөг, 90 ба түүнээс дээш насны 3,302 ахмад настанд 250 мянга төгрөгийг тус тус олгохоор шаардагдах мөнгийг банкууд руу шилжүүлсэн байна.
Тодруулбал, “Насны хишиг” авах 161,630 ахмад настанд олгох 13,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилаад байгаа гэнэ.
Дашрамд дурдахад насны хишгээс гадна нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж болон эхийн алдар одонгийн мөнгийг мөн өнөөдөр олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчиллгээний газраас мэдээллээ.