Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө алхалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

“Нэг тэрбумаараа тэмцье” эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх алхалт Сүхбаатарын талбайд болов. Дэлхийн 200 орчим улсад энэ алхалтыг зохион байгуулдаг. Харин манай улсад гуравдугаар сарын 8-нд болдог онцлогтой.

"Хөөрхөн зүрх" ТББ-аас зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг Эмнэсти интернэйшнл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЛГБТ төв гэх мэт ТББ-уудын төлөөлөл, тэднийг дэмжигчид, иргэний нийгмийн байгууллагынхан оролцсон юм. Манай улсад энэ алхалт арав дахь удаа боллоо.

Зорилго нь жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах, охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлддэг хүчирхийллийг таслан зогсоох, энэ талын мэдлэг, мэдээллийг нэмэх, залуучуудын оролцоог нэмэх, хохирогчийг дахин буруутгахгүй байх хандлагыг олон нийтэд бий болгох юм. Эдгээр мессежийг тайван замаар, урлагаар дамжуулан түгээхийг зорьдог байна.

Эмэгтэйчүүдийн талаарх дата
Эмэгтэйчүүдийн талаарх дата
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.