Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатараас баруун тийш 50 км-т байгаа хагарлын бүсэд 7.5-аас дээш магнитудын газар хөдлөх магадлалтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

Газар хөдлөлт дэлхий дахинд гамшиг дагуулж байна. Манай улс ч гэсэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарч буй. Энэхүү газар хөдлөлтийн талаар холбогдох мэргэжлийн хүмүүс оролцсон зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат ингэж ярилаа. "Улаанбаатар хот болон түүний бүс орчмын бүсэд газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа. Энэ талаар сүүлийн арваад жил ярьж танилцуулж байна.

2005 оноос эхлээд Улаанбаатар хот болон бүс орчмын нутагт болж буй газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн. Үүний дагуу судалгаа хийхэд Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байдгийг илрүүлсэн. Сүүлд нь Японы эрдэмтэд судалгаа явуулж нэг хагарал нэмж илрүүлсэн байдаг.

Идэвхтэй хагарал гэдэг нь хэдэн арван мянган жилийн өмнө болсон өмнө хүчтэй газар хөдлөлтийн ул мөр гэсэн үг.Идэвхтэй хагарлуудыг илрүүлээд, газар хөдлөлт болж байгаа процессуудыг судалж байгаа.

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог болсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд болж буй хүнд мэдрэгдэхүйц газар хөдлөлтийн тоо үүнийг батлан харуулж байна. Урд нь Хөвсгөл, Говь-Алтайд өөр газарт болсон газар хөдлөлтийн чичиргээ бага зэрэг мэдрэгддэг байсан бол одоо тус аймгийн хотуудад газар хөдөлдөг болж, оршин суугчдыг сандаргасан.

Тэгэхээр нэгэнт ийм нутаг дэвсгэрт амьдарч байгаагийн хувьд гамшгаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авч, гамшгийг тооцож, шинжлэх ухааны үндэслэлд суурилан хотоо төлөвлөж, байшин барилгаа барихгүй бол ямар гамшиг үүсдэгийг сая Туркийн газар хөдлөлт харууллаа.

Улаанбаатар хот орчимд илрүүлсэн хүчтэй газар хөдлөлтийн голомтуудад үнэлгээ хийж үзвэл, Улаанбаатар хотоос баруун тийш 50 км-ийн зайд нийт 80 гаруй километрийн урттай хагарал байна. Энэ бүсэд 7.5 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж тогтоогдсон" хэмээв.

Долоон байршилд зам засварын ажил хийнэ
Долоон байршилд зам засварын ажил хийнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.