Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой сонирхолтой, содон 10 газар

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
10 минут 15 секунд

Чөлөөт цаг, амралтын өдрөө хайртай дотны хүмүүстэйгээ сонирхолтой өнгөрөөмөөр байна уу? Улаанбаатар хотод залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх сонирхолтой, содон газрууд цөөнгүй бий. Бид энэ удаа залуусын зорин очдог сонирхолтой, содон дараах 10 газрыг нэрлэж байна.

1. U&U Roller Skates House

Тус газар нь Модны 2, World Mongolia tower-ын 4 давхарт өглөө 10:00 цагаас орой 21:00 цаг хүртэл ажилладаг. Цагийг зугаатай өнгөрөөж болох Skate House нь нээгдээд удаагүй ч байнгын үйлчлүүлэгч олонтой болоод амжсан байна. Үнийн хувьд нэг цагийн 8000 төгрөг, хувийн ролер скеттэй бол 2 цагийн 5000 төгрөг байдаг. Харин байнгын үйлчлүүлэгч нарын төрсөн өдөрт нэг цаг үнэгүй бэлэглэдэг аж. Анги хамт олон , найзуудаараа үйлчлүүлсэн тохиолдол 5+1 буюу 6 дахь хүн үнэгүй гэх мэтчилэн олон урамшуулал зарласан байна.

2.Art Coffee House

Кофенд дурлагсдын анхааралд. Та амттай кофе уунгаа дуртай номоо уншаад суух тайван мэдрэмжийг мэдрэх дуртай юу? Тэгвэл яг тэр мэдрэмж Art Coffee House-д байна. 200 гаруй ном, кофений тансаг үнэр, амт энэ бүгд сэтгэл, оюуны тансаглал биш гэж үү. Магадгүй та болзоот бүсгүйдээ сэтгэлээ илчлэх арга хайж байгаа бол дуртай кофе дээр нь сэтгэлийг нь хөдөлгөх хүссэн зургаа хэвлүүлэх боломжтой.

3. Jump trampoline park

Монголын анхны трамдолайн парк буюу хүссэнээрээ үсрэх чөлөөт үсрэлтийн төв. Энэ чөлөөт үсрэлтийн төв нь ямар ч насны хүн орсон гарч ирэхдээ яг л хүүхэд шиг хөөрч баярлан гарч ирдэг шидтэй газар гэж үйлчлүүлэгчид нь магтдаг. Учир нь гэр бүл, найз нөхдөөрөө сагсан бөмбөг, нинжа, агаарын дугуйн дамжих гэх мэтчилэн олон олон тоглоомуудыг та чөлөөт үсрэлт хийнгээ тоглох боломжтой.

Jump trampoline park-ын салбаруудын байршил:

Салбар 1- Зайсан Хилл цогцолборын III давхар,

Салбар 2- 3, 4-р хороолол Соло Молл худалдааны төвийн V давхар,

Салбар 3- Энканто Молл төвийн V давхар

Үнэ : 30 минут -10 000

1 цаг-15 000

2 цаг-25 000

4.Galaxy car cinema

Улирлын онцлогт тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг Galaxy car cinema нь 04 дүгээр сарын 30-нд нээлтээ хийнэ. Энэ удаа нээлтээ Fast&Furios-TokyoDrift киноны албан ёсны онцгой эрхтэйгээр хийж байна. Movie night БУЯНТ-УХАА нисэх буудлын авто зогсоолд болно. Тасалбарын үнэ нэг машин 30 000 төгрөг . Машин дотроо хэдэн ч хүнтэй байж болно.

5. Парк Боулинг Төв

Та талбайн зааварлагч нараар боулингийн анхан шатны шидэх техник заалган нэг тоглолтыг 9000 төгрөгөөр тоглох боломжтой. Боулингаас гадна теннис, ширээний хөл бөмбөг, дартс, билльярд, караоке өрөө хүртэл байдаг. Хаяг хаана вэ гэж үү, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн Парк-д өдөр бүр 12.00-00.00 цаг хүртэл ажиллаж байна.

6.UB Paintball Club

Анги, хамт олноороо будагтай сумаар байлдаж, нэгнийгээ “агнаж” сонирхолтой газар байна. Пэйнтболл тоглоомын төрөл нь эсрэг багийн тугийг эзлэн авах, дайсныг устгах, сумаа дуустал, мөн тодорхой цэг болон нутаг дэвсгэрийг хамгаалах эсвэл тоглоомын талбайд нуусан обьектуудыг илрүүлэх гэх мэт байдлаар тоглож болно. Пэйнтболын сум нь хоргүй, био задралд ордог, усанд уусдаг полимерээр хийгдсэн, нимгэн зөөлөн уутанцарттай. Тиймээс та эрүүл ахуйд санаа зоволгүйгээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Төлбөр нь 1 цагийн 20 000 төгрөг, 8-с дээш хүн ирвэл нэг цаг бэлэглэнэ.

Хаяг : Улаанбаатар паласе цогцолбор

7.The Lof

Залуучуудын цагаа өнгөрөөх хамгийн дуртай газар бол E-Sport game тоглоомын газрууд байдаг. Тэр дундаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий The Lof game center . Та тус газарт чөлөөт цагаа өнгөрөөхийг хүсвэл өөрт ойрхон аль нэг салбараас сонгон үйлчлүүлээрэй.

8.Shangrilla mall IMAX

IMAX кино театрыг мэдэхгүй хүн цөөн болов уу. Кино театрын тоглоомын хэсэгт жижигхэн хэмжээтэй бяцхан хүмүүст зориулсан гэмээр караоке өрөө байдгийг мэдэх үү? Бусад тоглоомнуудын адил 3 000 төгрөгийн эрхтэй карт аваад хүүхдийн, гадаад гээд өөрийн хүссэн дуугаа хүүхэдтэйгээ хамт дуулж болно.

9. SHINE Billiard & Lounge

Бильярд тоглох дуртай хүмүүс анхаарлаа хандуулаарай. SHINE Billiard & Lounge нь хамгийн чанартай мэргэжлийн ширээ , цохиур амттай коктейл , шейкээр үйлчлэх юм байна. Та сонирхолдоо тулгуурлан эндээс багштай болж бүр улсын тэмцээнд хүртэл бэлтгэх боломжтой. МУИС-ийн V байрны замын эсрэг талд байрлах энэ газарт өглөөний 10:00 цагаас шөнийн 02:00 хүртэл үйлчлүүлэх боломжтой.

10. Энтанто спорт комплекс

Хиймэл хананд авирах. Сонсох төдийд л сонирхол төрөх энэхүү спорт нь хүмүүст шинэ мэдрэмж, гоо зүйн таашаалыг мэдрүүлэх VIP спортын нэг юм. Заалны уулын спорт нь хамгийн гол нь аюулгүй орчныг бүрэн бүрдүүлж байдгаараа давуу талтай. Хананд авиралтаар хичээллэхийг хүссэн бүх насны хүмүүст Encanto sport complex-ын үүд хаалга нээлттэй.

Хаяг : Баянзүрх дүүрэг 26-р хороо Encanto town-Encanto sport complex

Үнийн тариф 08.00-16.00цаг хүртэл 20 000

16.00-22.00 цаг хүртэл 25 000

Сквош заал /1-4 хүн/

08.00-16.00 цаг хүртэл 78 000

16.00-22.00 цаг хүртэл 95 000

Хичээвэл амжилтад хүрдэгийг Оскарын шагнал гардуулах ёслол харуулав
Хичээвэл амжилтад хүрдэгийг Оскарын шагнал гардуулах ёслол харуулав
 
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.