Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ны өдрийн 16 цаг 30 минутад “Таван настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх мэдээлэл ирүүлжээ. Тус дуудлагын мөрөөр
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, Албаны нохойн сургалтын хэлтсийнхэн таван нохойн хамт, мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны захиргаа, 74 дүгээр сургууль, 116 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Үүний үр дүнд энэ сарын 20-ний өдрийн 02:20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны төвөөс дөрвөн километр орчим газар уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.