НӨАТ-ын сугалааны тохирлыг энэ маргааш 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулах юм байна. Энэ удаагийн тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Иргэд сугалааны тохиролд хөндлөнгийн хянагчаар оролцох бол Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт хүсэлтээ гаргах боломжтой аж. Өнгөрсөн сард гурван иргэн супер шагналын эзэн болж 5-30 сая төгрөг хожжээ.
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.