Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны цэцэрлэгт хүрээлэнтэй номын сангийн эрхлэгч В.Нэргүй хүүхдүүдийг амралтаараа ном уншихыг уриаллаа. Ирэх долоо хоногт сурагчдын амралт тохиох бөгөөд тэрбээр хүүхдүүдийг амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зөвлөж буй юм. Тэрбээр "Яруу найрагч сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд уг номын сангийн эрхлэгчээр ажиллаад хоёр сар гаруй болж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд ном уншдаг, ном уншихыг хүсдэг хүүхэд маш цөөхөн байдгийг олж харлаа. 107 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн цөөхөн хүүхэд л номын сандаа ирж гэрийн даалгавар хичээлээ хийж байна. Иймд аав ээж, ойр байрлалтай сургуулийн удирдлага, багш, хорооны удирдлага хамт олонтой хамтарч ажиллах хүсэлтэй байна. Бид хүүхдээ ном унш гэж шаарддаг хандлагаасаа салж, номонд дуртай болгох номоор дамжиж суурь мэдлэгээ зузаатгах, номын утга агуулгаас амьдралын танин мэдэхүйг олж харах олон ажлуудыг хамтарч хийх хүсэлтэй байна" гэдгээ илэрхийллээ. Мөн номын сангийн фондыг баяжуулах шаардлагатай байгааг ч онцлов.