Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Манай улсад төдийгүй дэлхий дахинд усны хомсдол нүүрлэж мэдэхээр байгааг эрдэмтэд анхааруулсаар байна. Манай улсад л гэхэд жил ирэх тусам ширгэсэн гол горхийн тоо нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Ганга нуурын усны түвшин эрс багасч ширгэх аюул нүүрлэж буй юм. Үүний гол шалтгаан нь хэт халалттай давхацсан олон хоног үргэлжилсэн хур тунадасгүй өдрүүд байлаа. 2016 оны зун 25-45 хоног үргэлжилсэн хур бороогүй өдрүүд таарч 1941-2015 он хүртэлх 75 жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун зун байсантай холбоотой гэж судлаачид дүгнэж байна.

Монгол орны усны нөөц

Нуурын ус: 532 км.куб

Хур цас, мөсөн гол: 19.4 км.куб

Гол мөрөн: 34.6 км.куб

Газар доорх ус: 10.8 км.куб

Хөвсгөл нуурт- 384.1326 км.куб (нуурын усны 72.2 хувь, гадаргын нийт усны нөөцийн 65.6 хувь, Монгол орны нийт нөөцийн 64.4 хувь)

Сэлэнгэ мөрөн- 10.7 км.куб Гол мөрний усны 30.9 хувь байна.

Монгол орны уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт

Жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн (Өвөл 2.6 градус, Зун 1.4 градус)

Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурсан

Монгол орны төвийн бүсэд эрчимтэй өөрчлөлт илэрч байна.

Ууршил 2046-2065 онд 100 мм, бүр 360 мм хүртэл нэмэгдэж, хур тунадасны өсөлтөөс олон дахин ахиу байх төлөвтэй байгаа. Энэ нь голуудын сав газар ойрын ирээдүйд улам хуурайшихын илтгэж байна гэж судлаачид тэмдэглэв.

Амралтаараа ном уншихыг уриаллаа
Амралтаараа ном уншихыг уриаллаа
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.