Эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий тоглолтууд Энэтхэг улсад найм дахь өдрөө үргэлжилж байна.
45-48 килограммын жинд ОУХМ Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгууллаа.
Манай улсаас нийт найман тамирчин уг тэмцээнд оролцохоор Энэтхэг улсыг зорьсон. 52-54 килограммын жинд ОУХМ М.Энхжаргал мөнгөн медалийн төлөө Колумб улсын тамирчин Ариас Кастанеда Йени Марселатай тулалдана.
ОУХМ Л.Алтанцэцэг Энэтхэг улсын тамирчин Ниту Нитуатай аваргын алтан медалийн төлөө өнөөдөр тоглоно.