Нийслэл дэх Зархиргааны хэргийн шүүх өчигдрийн хурлаараа АН-ын дарга С.Эрдэнэ болон түүнд хадгалагдаж байгаа тамга тэмдэг хууль ёсных гэсэн шийвэр гаргажээ. Түүнчлэн нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй этгээд болохыг мөн түүнд хадгалагдаж байгаа тамга хууль бус хүчингүй болохыг тогтоосон байна.
Тодруулбал АН-ын УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай 6030 дугаар бүхий дүгнэлт болон улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрүүдийг хүчингүй болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэгч Ц.Тувааны шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүх Х.Баттулга, Ц.Туваан нарт байсан тамга хүчин төгөлдөр бус, С.Эрдэнэд хадгалагдаж байгаа тамга хууль ёсных гэж үзсэн байна