Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин элбэг тохиолддог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд өртсөнөөр эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсхүл мэс ажилбар хийлгэж, үр хөндөхөд хүрдэг. Түүнчлэн ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин элбэг тохиолддог байна.

"Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь" хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Уотерлугийн их сургууль зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж дээрх судалгаануудыг хийсэн бөгөөд цаашид ч үндэсний судалгааны байгууллагуудын чадавхыг сайжруулж, урт хугацаанд хамтран ажиллах нөхцөл бүрдсэн байна. Эдгээр судалгаа нь бодлого боловсруулахад болон агаарын бохирдлын хор уршгийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой гэдгийг хөтөлбөрийн багийнхан тайландаа онцолсон байна.

Агаарын бохирдлоос шалтгаалсан хүүхдийн  өвчлөлийг эмчлэхэд 24.8 тэрбум төгрөг шаардагдана
Агаарын бохирдлоос шалтгаалсан хүүхдийн өвчлөлийг эмчлэхэд 24.8 тэрбум төгрөг шаардагдана
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.