Үндэсний соёл амралтын хүрээлэн бидний нэрлэж заншсанаар "Хүүхдийн парк"-ийн баруун жигүүрийн 10.2 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, "Рио Тинто Монгол" компани хамтран энэхүү бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 80 хувь нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой ногоон байгууламж, 20 хувь нь иргэд амарч тухлах газар, дасгал хөдөлгөөн хийх талбай байх аж. "Паркаа хамтдаа бүтээе" төсөл нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, стресс тайлахад чухал нөлөө үзүүлнэ гэж төслийнхөн үзэж байна.
"Рио Тинто Монгол"