Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапурт болох гэж байна. Уг тэмцээн зургаа дахь удаагаа болох гэж буй бөгөөд тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр Сингапур улс руу нислээ.
Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан бол эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар багтжээ.
Тамирчид гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцох юм. Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид Азийн аваргын тэмцээнд 2017 онд түрүүлж 2018, 2019 онд мөнгө, эмэгтэй баг 2013 онд хүрэл медаль хүртэж байв.