Улаанбаатарт үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. +2...+4 градус дулаан байна. Багануурт мөн ижил нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +5...+7 градус дулаан байх нь. Тэрэлжид цастай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. +2...+4 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны газраас мэдээллээ.
Улаанбаатарт цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.