Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн зуслангууд ээлжийн хуваариа гаргажээ

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
3 минут 34 секунд

Улсын хэмжээнд хүүхдийн 56 зуслан бүртгэлтэй байдаг. Энэ зун нийслэлд 33, орон нутагт 23 зуслан ээлжийн бүртгэлээ ирэх сард эхлүүлэх бөгөөд хуваариа энэ долоо хоногоос эхлэн гаргасан байна. Одоогоор "Мөрөөдөл", "Янзага" зэрэг зуслан ээлжийн хуваариа баталжээ. Тус зуслангуудын эхний ээлж зургадугаар сарын 10-наас эхэлж байна.

Харин Найрамдал зуслан энэ сард бүлгийн багшийн сургалт явуулж, ирэх сард ээлжийн амралтын хуваариа зарлах аж.

"Найрамдал" зусланд амрахад дараах зүйлийг бүрдүүлнэ

Найрамдал зуслангийн тухайд ирэх зургадугаар сараас хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Тус төвийн бүртгэлийн нэг, хоёрдугаар ээлж богино хугацаанд дүүрч хаагддаг байна. Найрамдал төвд амрах хүүхдүүдэд хүргэх зөвлөмж. Үүнд:

  • Хэвлэж авсан QR код бүхий эрхийн бичиг, эрүүл мэндийн хуудсаа хаяж гээгдүүлэхгүй байх
  • Бусдыг хүндэтгэн, итгэл үнэмшил, гарал үүслээр нь ялгалгүй эвтэй харьцах, эерэг уур амьсгалыг эрхэмлэх
  • Зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаанд цагаа баримтлан идэвхи, санаачлагатай оролцох
  • Цогцолборын эд зүйлс болон байгальдаа хайр гамтай хандах
  • Аливаа осол гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх
  • Өөрийн нэр дээр бүртгүүлсэн эрхийн бичгийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулжээ.

Мөн зусланд явах хүүхдүүд заавал эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг тухайн ээлж эхлэхээс өмнөх долоо хоногт ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд 08:30-16:40 цагийн хооронд өгөх хэрэгтэй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nairamdal.mn сайтад хандах авах боломжтой.

"Нарс" зуслан зургаан настай хүүхдийг ч амраана

Нарс зуслангийн 2022 оны ээлжийн хуваарийг танилцуулж байна. Тус зусланд 6-18 насныхан амрах боломжтой бөгөөд https://narscamp.mn/ сайтад хандаж бүртгэлээ баталгаажуулах юм. Энэ жил зуслангийн үйл ажиллагаа бүрэн сэргэж байгаа учраас ээлж болгон насны ангилал гаргаагүй байна. Тиймээс хүүхдүүд сонирхсон ээлждээ хамрагдах боломжтой аж. Нарс зуслангийн нэгдүгээр ээлж зургадугаар сарын 11-18-нд эхэлж, 18-25-нд хоёрдугаар ээлжийн хүүхдүүдийг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус зусланд хамрагдах хүүхдүүдэд өгөх зөвлөмж:

  • Бүртгэлээ цахимаар эсвэл биечлэн хийх
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах
  • Насны бүлэг харгалзахгүй явах учир ээлжээ сайтар ярилцаж сонгох
  • Хувийн бэлтгэлээ хангах
  • Төлбөрөө 100 хувь төлөх зэрэг шаардлагатай байна.

Эдгээрээс гадна гэр бүлээрээ амрах зориулалттай зуслан ч байна. Тухайлбал, "Жавхлант" хүүхдийн зуслан 2022 оны зуны ээлждээ элсэлтүүдээ авч эхэлжээ. "Жавхлант" хүүхдийн зуслангийн хувьд гэр бүлээр, хоногоор амрах боломжтой аж.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг.

Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна. Үүний дараагаар дээрх 56 зуслан энэ жил үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ.

П.Орхон Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
П.Орхон Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.