Сонгинохайрхан дүүрэгт "Хурдан" нэг цэгийг үйлчилгээг 5-6 газар үе шаттайгаар нээх юм байна. Олон улсын худалдаа, логистикийн төв буюу бидний нэрлэж заншсанаар 22-ын товчооны авто худалдааны төвд төрийн үйлчилгээний энэхүү цэгийг нээснээр тус газарт үйлчилгээ эрхэлдэг 1800 иргэн болон хотын баруун бүсийн оршин суугчид Драгон, Сонгинохайрхан дүүргийн байр эсвэл хотын төв рүү зорьж цаг хугацаа алдах шаардлагагүй болов. Иргэд өнөөдрийн байдлаар “ХурДан” лого бүхий үйлчилгээний цэгээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр, татвар гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой. Энэ ондоо багтаан 55 байгууллагын 790 орчим үйлчилгээ болгож нэмэгдүүлэх аж.
“ХурДан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод:
- Төв шуудан дахь “ХурДан” цэг
- Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв 3 давхар
- Улаанбаатар их дэлгүүр B1 давхар
- Нисэхийн тойрог “Хан плаза” төв 2 давхар
- ХУД, 120 мянгат “Монголын цахилгаан холбоо” ХК
- Төрийн ордны баруун хойно “Монгол шуудан” 46-р салбар
- “Да хүрээ” авто худалдааны төв
- БЗД, “Жанжин” клуб
- Улиастайн нэгдсэн зах
- СХД, 22-ын товчооны авто худалдааны төв
- Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль
гэх мэт 18 байршилд, мөн Солонгос, Австри, Энэтхэг улсад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд дөрөв, тавдугаар дугаар сард зэрэг нээх юм байна.