Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Англи хэлийг гуравдугаар ангиас заахаар төлөвлөсөн гэж сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Боловсролын хуульд өөрчлөлт оруулж буй нь олны дунд маргаан дэгдээгээд байна. Учир нь англи хэлийг нэгдүгээр ангиас заана гэсэн таамаг мэдээлэл сошиалоор тарж олны дунд маргаан үүсгэлээ. Энэ талаар БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан твиттер хуудсаараа дамжуулан залруулга хийлээ. тэрбээр “Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж нийгмийн сүлжээнд маш их маргалдсан байна. Тодруулья. Нэгдүгээрт, Боловсролын тухай хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна.

Хоёрдугаарт, Хуульд нэгдүгээр ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Гуравдугаарт, Сургалтын шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ гэжээ.

Улаанбаатарт солигдмол үүлтэй, 10 градус дулаан
Улаанбаатарт солигдмол үүлтэй, 10 градус дулаан
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.