нийтийн тээврийн орлого буурсан талаар Нийслэлийн нийтийн тээврээс газраас мэдээллээ. 2017 онд зөвхөн картаар үйлчлүүлдэг болсноос хойш нийтийн тээврийн орлого буурсан. Тодруулбал, 2021 оны дүнгээр нийслэлийн нийтийн тээврийн орлого 21 тэрбум байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 60 гаруй хувиар буурсан дүн аж.
Өөрөөр хэлбэл, иргэд картаа цэнэглэдэггүй, бэлэн мөнгөөр зорчдог байдал даамжирсаар нийтийн тээврийг “дампуурал” руу түлхэж байна. Нэг хэсэг төв замын автобусны буудал бүрт автобусны шалгагч нар карт цэнэглэж, картаа дарахыг сануулж байсан. Өнөөдрийн байдлаар автобусанд картаа дарах эсэхэд зөвхөн жолооч нар хяналт тавьж байна.