Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байна. Тэмцээнд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин оролцож огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөснөөр алтан медалийн эзэн боллоо. ОУХМ Г.Ануужин 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байжээ.
Азийн аварга шалгаруулах 2023 оны тэмцээнд 49 улсын 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм.