ЭМДС-аас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмүүдээс хамгийн өндөр санхүүжилт авч буй артерийн даралт бууруулах зургаан нэрийн эмийн үнийг медиан үнэтэй харьцуулахад 5.4-15.6 дахин өндөр байсан аж.
Манай улсад эмийн импорт 2015 онд ойролцоогоор 183 тэрбум төгрөг байсан бол 2020 оны байдлаар 363 тэрбум төгрөг болж 2 дахин нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт одоо хэр нь зах зээлд хадгалагдаж байгаа үнийн дарамт гэдгийг Үндэсний аудитын газраас мэдээлж буй юм.
Монгол Улсад 44 эмийн үйлдвэр байгаагаас 2020 онд хийсэн аудитын шалтгалтаар тэдний ердөө долоо нь / 2023 онд 9 үйлдвэр/ эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлагыг хангасан байсан. Эндээс харахад дотоодод үйлдвэрлэж байгаа эмүүд ч гэсэн чанартай, найдвартай гэж хэлэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.
Манай улсын эмийн бүртгэлд 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар нийт 4213 эм бүртгэлтэй байна. Эдгээр эмийн 851 буюу 20.2 хувь нь үндэсний, 3362 буюу 79,8 хувь нь импортын эм байна. Түүнчлэн нийт бүртгэлтэй эмийн 41 хувь нь эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллагатай улс орноос, 59 хувь нь бусад орноос импортлогдож байна.