НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон 29 дэх жилдээ тэмдэглэж байна. Манай улсад 941 мянган гэр бүл байдаг гэсэн судалгаа гаргажээ. Энэ жил Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба хүн ам зүйн өөрчлөлт” сэдвийн дор тэмдэглэхээр болжээ. Энэхүү уриа нь гэр бүлийн гишүүд бие биенийхээ ялгаатай байдал, хэрэгцээг ойлгон хүндэтгэх, хайрлах, энхрий үрсээ эрүүл, осол аюулгүй, амар тайван өсгөн бойжуулах, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, өсвөр насны хүүхэд, залуусдаа анхаарал тавьж, найз нь, түшиг тулгуур нь байх, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихыг уриалж буй утгатай.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлж, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гээд хүн амын хөгжлийг цогцоор нь гэр бүлийн хүрээнд бий болгохыг анхаарч байна.