Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон ₮166 тэрбумын зээлийн 78%-ийнх нь хугацаа дууссан ч төлөгдөөгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

зураг

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн shilen.gov.mn-д нээлттэй байршуулсан мэдээллийг хүргэе.

Тус сан нь нийт 207 гаруй тэрбум төгрөгийн 8,993 зээлийг 1994 оноос эхэлж олгожээ. Үүнээс 169 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Тодруулбал, 38 гаруй тэрбум төгрөгийн 832 зээлийн хугацаа дуусаагүй байгаа юм.

Харин 131 гаруй тэрбум төгрөгийн 8,161 зээлийн хугацаа нь дууссан хэдий ч төлөгдөөгүй байна. Тодруулбал, 1,539 ААН, 2,400 иргэн, 82 ТББ, 175 төрийн байгууллага зээл авч хугацаа дууссан ч эргэн төлөөгүй байна.

зураг

shilen.gov.mn-д нээлттэй байршуулсан мэдээлэлд нэг тэрбумаас дээш зээл авч хугацаа нь дууссан зарим зээлдэгч нэрсийг танилцуулъя.

  1. "Арованна" ХХК-МХС 2017 онд 4.5 тэрбум төгрөгийн зээл авч 2022 онд дууссан ч огт төлөлт хийгээгүй.
  2. "Милл хаус" ХХК 2022 онд 4.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тухайн ондоо зээлийн хугацаа дууссан бөгөөд 3.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.
  3. "Эрдэнэтфүүдс" ХХК 2017 онд 5.4 тэрбумын зээл авч тухайн ондоо хугацаа дууссан ч 2.9 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй.
  4. "Дархан гурил тэжээл" ХК 2011 онд 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа тухайн ондоо дууссан боловч одоогоор 1.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.
  5. "Чансаа хан хөхий холдинг" ХХК 2017 онд 2.1 тэрбум төгрөгийн зээл авч 2022 онд зээлийн хугацаа дуусан ч огт төлөлт хийгээгүй гэх мэт мэдээллүүдийг үргэлжлүүлэн shilen.gov.mn-ээс харах боломжтой.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн эх үүсвэрээр нь ангилбал,

  1. БНХАУ-ын Засгийн газрын зээлээр 27 гаруй тэрбум төгрөг
  2. БНБУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 8.37 тэрбум төгрөг
  3. Улсын төсвөөс таван тэрбум төгрөг
  4. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 300 сая төгрөг гэсэн эх үүсвэрүүдээс бүрддэг байна.

Цахилгааны төлбөрийн баримтаа ebarimt-д автоматаар бүртгүүлэх заавар
Цахилгааны төлбөрийн баримтаа ebarimt-д автоматаар бүртгүүлэх заавар
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.