Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол бүжигчин Ө.Мөнхжин олон улсын тэмцээнд гуравдугаар шатанд шалгарлаа

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
0 минут 48 секунд

АНУ-д болж буй Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд Монгол бүжигчин Ө.Мөнхжин амжилттай оролцож, сүүлийн шатанд үлдсэн 29 тамирчны нэгээр шалгарлаа.

Дөрвөн жил тутамд зохиогддог уг тэмцээнд бүжигчид өөрийн авьяас чадварыг өндөр зэрэглэлийн олон улсын стандартаар сорих боломжтой. Энэ жилийн хувьд 17 орны 119 бүжигчин оролцож байна. Тэмцээн энэ сарын 10-нд эхэлж 24-ийг хүртэл үргэлжилнэ.

Тэмцээний ялагчид 200 мянган долларын мөнгөн шагнал олгож, тэтгэлэг, байгууллагуудтай гэрээ хийх зэрэг боломж үүснэ. Гуравдугаар шат хүртэл тунаж үлдсэн бүжигчдэд 1500 долларын аяллын тэтгэмж олгож байгаа аж.

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.