Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Иймд иргэд та бүхэн цаг уурын мэдээг байнга сонсож хөлдөж, хайрагдахаас болгоомжилно уу. Мөн сурагчид амарч байгаа энэ үед харгалзах хүнгүй гэрт орхихгүй байх, угаартахаас сэрэмжлэхийг анхааруулж байна.