Хилчид ирэх онд 258.6 мянган ширхэг мод тарина

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 54 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэхийн тулд Хил хамгаалах байгууллагын удирдлагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах уулзалтад ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Санамж бичгийн хүрээнд “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжих, УИХ-ын Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл “Боомтын сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд хамтран ажиллах, Хил хамгаалах байгууллагын “Ногоон хэрэм” төслийг хамтран хэрэгжүүлж, 16,0 сая мод, бутлаг ургамлыг тарьж ургуулах гэх мэт томоохон ажлууд тусгагджээ.

Мөн уулзалтын үеэр 2024 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн хэсэгт 80 га талбайд 176,0 мянган ширхэг мод тарьж, хамгаалалтын ойн зурвасыг нэмэгдүүлэх, Өмнөговь аймгийн Гурван тэс, Говь-Алтай аймгийн Алтай сумын 20 га талбайд 60 мянган ширхэг заг, сухай, буйлс, жигд модыг хээрийн ойжуулалтад шилжүүлэх, Говь-Алтай аймгийн Алтай сумын “Бургастайн булаг”, Өмнөговь аймгийн Ноён сумын “Цайлан булаг”, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Хангийн булаг”-ын 6,0 га талбайд 7500 ширхэг мод тарьж, ойжуулалт хийх ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
 
Улаанбаатар хотод 2024 оны 1-р сарын 29-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.9 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна.
Улаанбаатар хотод 2024 оны 1-р сарын 29-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.9 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.