Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын эхний 12 хоногт 971 вагон нефтийн бүтээгдэхүүн оруулж иржээ

Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “УБТЗ ХНН ОХУ, БНХАУ-аас ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь түргэн шуурхай тээвэрлэх дээр онцгой анхааран ажиллаж байна. Арванхоёрдугаар сар эхэлснээс хойш ОХУ-аас 971 вагон буюу хоног тутам 80-90 вагон нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байна. Үүнээс АИ-92 бензин 273, дизелийн түлш 632 вагон импортоор орж ирсэн. Өчигдөр 22:10 цагт ОХУ-аас 28 вагон нефтийн бүтээгдэхүүн орж ирсэн. Дизелийн түлш 11 вагон, үлдсэн нь АИ-92 байлаа.

БНХАУ-аас арванхоёрдугаар сард 30 мянган тонн дизелийн түлш нарийн царигаар хүлээн авч шилжүүлэн ачилт хийж, хүрэх өртөө рүү нь явуулах ажлыг зохион байгуулж байна. Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эхний 44 вагоныг “Шунхлай” компани оруулж ирсэн. Арванхоёрдугаар сарын 8-нд “НИК” 45 вагон оруулж ирсэн. Гурав дахь цуваа буюу “Шунхлай” компанийн 46 вагоныг өнөөдөр орой 22 цагт Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийт 545 вагоноос 136-г нь өнөөдрийн байдлаар хүлээн авч ажиллаж байна” хэмээн ярилаа.

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Өнөөдөр Ерөнхий шүүгчид гомдол гаргана
Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Өнөөдөр Ерөнхий шүүгчид гомдол гаргана
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.