Нийслэлийн хэмжээнд авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо эрс нэмэгдэж байна.
Сүүлийн дөрвөн хоногийн байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо 558-д хүрсэн бөгөөд энэ нь 2 дахин өссөн үзүүлэлт юм.
Тухайлбал энэ сарын 15-нд 91, 16-нд 132, 17-нд 174, 18-нд 161 хүн зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.
Иймд иргэдийг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах үүднээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөж байна.