МҮОХ-ны дээд шагнал болох спортын салбарын шилдэг баг, тамирчдад гардуулдаг "Бөртэ Чоно 2023"-ын шагнал гардуулах ёслол боллоо. Уг ёслолд байт харвааны тамирчин Б.Отгонболд шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар тодорч, шилжин явах цом хүртэв.
2003 оноос эхлэн олгож эхэлсэн шагналыг шилдэг эрэгтэй, эмэгтэй болон баг гэсэн гурван төрлөөр олгодог.
Шилдэг эмэгтэй тамирчин:
- Долгоржавын Отгонжаргал /Чөлөөт бөх/ - 55 оноо
- Энхсайханы Дэлгэрмаа /Чөлөөт бөх/ - 48 оноо
- Лутсайханы Алтанцэцэг /Бокс/ - 21 оноо
Шилдэг эрэгтэй тамирчин:
- Баатархуягийн Отгонболд /Байт харваа/ - 57 оноо
- Ёндонпэрэнлэйн Басхүү /Жүдо/ - 41 оноо
- Сайнбаярын Жамбалцамц /Дугуй/ - 35 оноо
Шилдэг спорт тоглоомын баг:
- 3х3 сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй шигшээ баг - 22 оноо
Шилдгүүдийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн саналаар тодруулдаг бөгөөд энэ жил нийт 36 сэтгүүлч саналаа өгчээ. Энэ жилийн тухайн ДАШТ-д амжилттай оролцсон ч Азийн наадмын дараа допингтой нэр холбогдсон боксын Б.Чинзоригийг нэр дэвшүүлэхээс татгалзсан юм.