Манай улсын иргэд өнөөдрөөс Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо.
Абу Даби хотноо өнгөрсөн сарын 28-ны өдөр “Дипломат, албан, тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм. Ийнхүү өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж буй.