Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийслэлд цэргийн бүртгэл маргааш эхэлж, энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ. Нийслэл болон дүүргийн Засаг даргын Тамгын газраас цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах юм.

Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • дээд офицер (генерал) 65 нас
  • ахлах офицер 60 нас
  • дунд офицер, ахлагч 55 нас
  • эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна.

Түүнчлэн 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд, харьяа хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай юм.

Нойргүйдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө
Нойргүйдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.