Хэрэв та хувьдаа байшин барьсан бол зарцуулсан зардлынхаа 10 хувийг буцаан авах боломжтой. Та ХХОАТ-т жилд 1.1 сая төгрөг төлсөн бол энэ хэмжээний мөнгийг татварын буцаан олголтоор нэг жилд авах боломжтой гэсэн үг.
Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:
- "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
- "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
- Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
- "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
Харин анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:
- Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц барьсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой байв. Харин үүнийг 2020 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 6 сая төгрөг болгон өөрчилсөн. Гэхдээ энэхүү зохицуулалт нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц барьсан, гэрчилгээ нь гарсан хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл, 2019 онд байшинд барьж, тухайн онд гэрчилгээ нь гарсан бол өмнөх хуулийн дагуу гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авна.
Ташрамд мэдээлэхэд татварын хөнгөлөлт гэдэг нь татварт төлсөн мөнгөнөөсөө буцаан авах нэг боломж юм.
Энэ жил албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайлангаа 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.