Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэн хөдөө аж ахуйн кластерийг хөгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн төсөл нь Сонгинохайрхан дүүргийн 32, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 539 га газрыг хамрах бөгөөд хөнгөн үйлдвэрлэл, худалдааны төв, газар тариалан, тээвэр логистик, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх юм. Одоогоор тус паркийн хамгаалалтын бүсийн бүтээн байгуулалт бүрэн дуусжээ. Мөн паркийн бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга угсралтын ажил 30 хувьтай үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 30 орчим арьс шир боловсруулах, завод, ноосны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн орчимд хөрс, усны бохирдол ихээр үүсэж, энэ тухай гомдол санал 11-11 төв дээр тасралтгүй ирж байгаа. Тиймээс тухайн үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нүүлгэн шилжүүлж, дан ганц арьс ширний үйлдвэрлэл бус хөдөө аж ахуйн кластерийг хөгжүүлэхээр зорьж байна. Мөн Эмээлт орчимд мал нядалгааг үйлдвэрийн аргаар бус гар аргаар хийж байгаагаас үүдэн арьс шир үнэгүйдэж, дахин ашиглаж боломжгүй болж байгаа. Энэ бүх асуудлыг цэгцлэхэд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төсөл чухал ач холбогдолтой гэв.

“Иргэдийг орон сууцжуулах нэрээр газрыг нь чөлөөлж авах зохицуулалттай хууль баталжээ”
“Иргэдийг орон сууцжуулах нэрээр газрыг нь чөлөөлж авах зохицуулалттай хууль баталжээ”
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.