Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдүүдийн дунд хорт хавдрын 55 тохиолдол илэрчээ

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 12 секунд

Улсын хэмжээнд 0-17 насны 675,746 хүүхэд эрт илрүүлэгт хамрагдсанаас хүүхдийн өвчлөлийн 253,658 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 194,298 буюу 76.6 хувь, шүдний гажиг 7,235 буюу 2.9 хувь, хараа муудах 3,007 буюу 1.2 хувийг эзэлж, тэргүүлэх өвчлөл болж байна.

Мөн нийт бүртгэгдсэн шүд цоорох өвчний 160,427 тохиолдол буюу 82.6 хувийг 6-17 насны хүүхэд эзэлж байгаа аж.

Түүнчлэн хүүхдийн өвчлөлийн дунд хортой болон хоргүй хавдрын 277 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн 64 тохиолдол, 6-17 насны хүүхдийн 213 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал,

0-5 насны хүүхдүүдийн дунд,

  • Эр бэлэг эрхтний хорт хавдар-13
  • Хамрын хөндий ба дунд чихний хорт хавдар-5
  • Гүйлсэн булчирхайн хорт хавдар-3 тохиолдол илэрсэн байна.

6-17 насны хүүхдүүдийн дунд,

  • Гүйлсэн булчирхайн хорт хавдар-18
  • Хамрын хөндий ба дунд чихний хорт хавдар-10
  • Нүд ба түүний дайврын хорт хавдар-6 тохиолдол тус тус илэрчээ.
Мөсөнд авиралтын тамирчин Н.Хэрлэн дэлхийн цомд түрүүлжээ
Мөсөнд авиралтын тамирчин Н.Хэрлэн дэлхийн цомд түрүүлжээ
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.