Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн анхны уулзалтаар Сонгинохайрхан дүүргийг онцоллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 45 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзлаа.

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргээс эхлүүлсэн юм. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгд ордог. Гэвч газар нутгийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч, тэр дундаа хотын төвдөө бүхий л төрийн байгууллага, их, дээд сургуулиуд нь төвлөрсөн нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан болж буй.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:

Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь буюу 1.7 сая иргэн амьдарч байна. Үүнийг дагаад түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, төлөвлөлтийн алдаа гээд олон асуудал урган гарсан. Эдгээр асуудлыг бодлогын баримт бичгүүдэд тусган, шийдэхийн тулд Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсанаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн. Улаанбаатар хотод 437 мянган өрх байгаагаас 51 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдарч байна.

Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд зургаан дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 36, агаарын бохирдол 22 хувиар буурах тооцоо гарсан. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн дээрх хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 2500 орчим айлын газрыг чөлөөлж, 18 мянган айлын орон сууц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Иймээс төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд зургаан дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 36, агаарын бохирдол 22 хувиар буурах тооцоо гарсан. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн дээрх хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 2500 орчим айлын газрыг чөлөөлж, 18 мянган айлын орон сууц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Түүнчлэн Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл 17.7 км метроны ажил эхэлнэ. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих Дүүжин тээврийн төслийн ажил гуравдугаар сард эхэлж, ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд эхний шугам ашиглалтад орно. Мөн тойрог хурдны замыг хоёр хувилбараар төлөвлөж байгаа. Эдгээр ажлыг ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зургаан нүхэн байгууламж байгуулахаар төлөвлөснөөс гурав нь энэ онд ашиглалтад орно.

Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн нь үр дүнтэй байна. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг гуравдугаар сарын 1-нээс дүүрэг рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашид дүүргийн зарим чиг үүргийг хороод руу шилжүүлэхээр төлөвлөсөн хэмээлээ.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийнхээ нөхцөл байдлыг танилцуулсан.

Тэрбээр “Манай дүүрэг байгуулагдаад 32 жил болж байгаа. 91 мянган өрх, 342 мянган иргэнтэй. Монгол Улсын хүн амын 13 хувь, Улаанбаатарын иргэдийн 23 хувь нь манай дүүрэгт амьдардаг. Мөн 60 мянган түр оршин суугч байгаа мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, 405 мянга орчим иргэнтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгээр өдөрт дунджаар 1320 хүн үйлчлүүлдэг. 68 цэцэрлэгтэй бөгөөд барьж байгаа 12 цэцэрлэг бий. Өнөөдрийн уулзалтад 12 хороо хамрагдаж байна. Тус бүсэд найман сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 6900 хүүхдийн хүчин чадалтай ч 15 мянга орчим хүүхэд сурдаг. 18 цэцэрлэгт 5700 орчим хүүхэд хамрагдаж байна. Зургаан сургууль шаардлагатай байгаа” гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт зургаан сургууль нэмж барих шаардлагатай

Дүүргийн хэмжээнд 2020 онд 10 мянган гэрэлтүүлэг байсныг 22 мянга болгон нэмэгдүүлж, энэ жил 1000 гэрэлтүүлэг нэмэхээр төлөвлөжээ. Гэрэлтүүлгийг нэмснээр гэмт хэргийн гаралт 20 хувиар буурсан байна. Мөн үерийн далан, суваг, шуудуу 10 км байсныг найман км-ээр нэмжээ. Энэ онд үерийн 3.7 км далан хийнэ. Үерийн эрсдэлтэй 20 бүс байгаагаас 11 нь тус дүүрэгт байдаг. Үерийн 44.9 км далан барих шаардлагатай. Түүнчлэн дөрвөн жилийн хугацаанд гэр хороолол дунд 50 км авто зам тавьжээ. Энэ жил 28 байршилд 17.5 км замын ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Улаанбаатар хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хотын төв орохоос өөр аргагүй байгааг бүсчилсэн хөгжлөөр шийдэх боломжтой. Олон улс үүнийг шийдэхдээ иргэд гэрээсээ 15-30 минутын зайд бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн байдаг.

Манай засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо нь эрх мэдэлгүй, хорооны Засаг дарга тодорхойлолт гаргаж өгөхөөс хэтэрдэггүй. Иймээс Улаанбаатар хотыг хэрхэн бүсчилж хөгжүүлэх талаар хэлэлцэж, хороодын Засаг дарга нараас саналыг нь сонссон юм.

Л.Туруунаа ХБНГУ-д болсон Гран при тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Л.Туруунаа ХБНГУ-д болсон Гран при тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.