Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Явган хүний замыг сайжруулсан чулуугаар хийхээр төсөвт тусгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Жил бүр явганаас унаж хөл, гараа бэртээсэн хүмүүсээр гэмтлийн эмнэлэг дүүрдэг. Тиймээс явган хүний замын чанарыг сайжруулах талаар иргэд удаа дараа гомдол гаргадаг ч нийслэлийн удирдлагууд дүлий мэт тоодоггүй өнгөрдөг. Харин ирэх жилээс энэ асуудалд анхаарал хандуулах бололтой. Явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм. Монгол Улсад чулуун орд олон бөгөөд энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж байна. Тиймээс валютыг гадагшаа урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм. Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан хэмээлээ.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.